Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган хаалттай горимоор хуралдаж, Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн мэдээллийг сонсоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 44 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар сонгуулийн хууль, улс төрийн намын хууль, авлигын багц хууль болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хууль тэргүүтэй олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн хаврын чуулганы эхэнд Н.Учрал сайдын өргөн барьж батлуулсан олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, нэр бүхий хоёр гишүүний чөлөөлөгдөх өргөдөл, ҮХНӨ-ийн асуудал гэх зэрэг улс төрийн хүлээлттэй асуудлуудыг хэлэлцэж нэг талд нь гаргах юм.

Хаврын чуулган өнөөдөр 10 цагаас эхлэх бөгөөд үүний дараагаар хаалттай горимоор Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн мэдээллийг танилцуулна.

Ингээд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хуваарийг танилцуулж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НААС 17-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ЛХАГВА ГАРАГ /2023.03.15/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

12.30

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл сонсох

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Хууль зүйн байнгын хороо

·Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

13.00

“Үндсэн хууль”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

·Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00

“Их Эзэн Чингис хаан”

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы нээлт

·Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээлэл /Хаалттай/

10.00

“Их хуралдай”

ПҮРЭВ ГАРАГ /2023.03.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.30

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралааан

12.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.30

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

09.00

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

БААСАН ГАРАГ /2023.03.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

БААСАН ГАРАГ /2023.03.17/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·Ерөнхий сайдын мэдээлэл: Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар

Улаанбаатарт -6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -6 хэм хүйтэн байна
 
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.