Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батбаатар: Улс хоорондын ачаа тээврийн тендер будилаантай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Улс хоорондын ачаа тээврийн тендер будилаантай, хууль бус байгаа талаар зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл хийлээ. Түүний хувьд тээвэрлэлтийн хэмжээ, даац, тээврийн хэрэгслийн техникийн өгөгдөл, тендертэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийсэн байна.

Тэрбээр "Монгол Улс БНХАУ-тай С зөвшөөрлийн бичгийн дагуу тээвэрлэлтээ хийдэг. Гашуунсухайт-Ганц мод чиглэлд 7800ш, Шивээ хүрэн 3000ш гэх мэтээр нийт 50 мянган ширхэг бичиг энэ жилд ашиглагдахаар төлөвлөгдсөн. Үүнийг буруутгахгүй ч бодит байдалд нийцэж байна уу гэдгийг нягтлах шаардлагатай. Жилд ойролцоогоор 300 орчим хоногт тээвэрлэлт хийж байна. Боомтын захиргаа өдөрт хэдэн машин гаргах, нэг машиныг хэдий хэр хугацаанд гаргах гэх мэт төлөвлөгөөг, Уул уурхайн яам нь хэдий хэр нүүрсийг жилд олборлож хэдэн тонныг нь тээвэрлэх вэ гэдгийг гаргадаг байх ёстой. Бүх зүйлийг Сангийн яам шийдээд байгаа бодит байдалтай нийцэхгүй байна” гэлээ.

Энэ нь цаашдаа даамжирвал улс хоорондын ачаа тээврийн асуудал ноцтой нөлөөлнө гэдгийг хэлсэн юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э.Баттулга нар зөрчилдөж сайд нь хамтарч ажиллахгүй гэдгээ ЗГХЭГ-т илэрхийлжээ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э.Баттулга нар зөрчилдөж сайд нь хамтарч ажиллахгүй гэдгээ ЗГХЭГ-т илэрхийлжээ
 
Баруун 4 замд агаар хамгийн их бохирдолтой байна
Баруун 4 замд агаар хамгийн их бохирдолтой байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.