Гүнжийн хоолойн 500 га талбайн хогийг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 600 сонсогч оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дотоод хэргийн их сургуулийн 600 сонсогч өчигдөр /2026.08.12/ хог цэвэрлэх ажилд оролцлоо. Тодруулбал, БЗД-ийн хэмжээнд зохион байгуулагдаж буй бүх нийтийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Гүнжийн хоолойн 500 га газрын түүвэр хог хаягдлыг цэвэрлэжээ. Эл цэвэрлэгээнд ДХИС-ийн 600 сонсогч оролцсонд албаныхан талархал илэрхийлж орчны бохирдлыг бууруулж, байгаль орчноо хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь сайшаав.

Дашрамд дурдахад, тус дүүрэгт энэ онд таван удаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан ба нийт 2597 тонн хог хаягдлыг түүж цэвэрлээд байгаа юм. Ингэхдээ зуслан, ногоон бүс, Туул, Улиастай, Сэлбэ гол дагуух цэвэрлэгээнд 15 мянга гаруй иргэд сайн дураар нэгдэж оролцсон байна.

О.ХЭРЛЭН

МАРГААШ: Улаанбаатарт 22 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 22 хэм дулаан
 
Маргааш Улаанбаатарт 17 хэм дулаан, оройдоо бага зэрэг бороотой
Маргааш Улаанбаатарт 17 хэм дулаан, оройдоо бага зэрэг бороотой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!