Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө болж байна. Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийг Хөгжлийн банк арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлжээ. "Ховд хаан бирж" ХХК-тай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэрчээр оролцож байгаа юм. Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн компанийн төслийн хүрээнд барьсан гэх арьс шир боловсруулах үйлдвэрийн зургийг орон сууцтай адил харагдаж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тодруулахад тэрбээр "Би ч энэ зургийг ойлгохгүй байна. Хаанаасаа гаргаад ирсэн зураг вэ" хэмээв.