Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Өег гурил ХХК гадаад улсаас хүнсний буудай импортлоно гэж авсан 10 тэрбум төгрөгийн 4.5 тэрбумыг нь дотоодын компаниуд руу шилжүүлжээ

Огноо
Унших
1 минут 9 секунд

Хөгжлийн банкны сонсголын хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэж буй юм.

Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн хүрээнд улаан буудайг гадаад улсаас импортлохоор дотоодын гурван компанид Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон. Тухайлбал, Өег гурил ХХК-д нийт санхүүжилт болох 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан банкаар дамжуулан олгожээ. Гэвч эл компани нь нийт санхүүжилтээс 4.5 тэрбум төгрөгийг гадаадын бус дотоодын компаниуд, Хөдөө аж ахуйг дэмжих сан руу шилжүүлсэн тул эл гүйлгээг гэрчээс тодруулах шаардлагатай гэсэн юм. Харин өнөөдрийн сонсголд тус компаниас дуудсан гэрч оролцсонгүй.

О.Солонго Роман Дмитриевийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
О.Солонго Роман Дмитриевийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд