Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүгийн ээжийг хорьсон 48 цагийн хугацаа дуусч, суллагджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож гэмтээсэн Э-г нэг сар цагдан хорихоор болоод буй. Харин хүүгийн ээжийг хэргийг нуун дарагдуулсан хэмээн 48 цаг цагдан хорьсон. Улмаар үргэлжлүүлэн хорих саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт гаргасан боловч прокуророос хорих шаардлагагүй гэж үзсэн байна.

Ингэснээр хүүгийн ээжийг хорьсон 48 цагийн хугацаа дуусч, суллагдсан байна.

Сануулахад, хүүг зодсон Э-г Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгаж буй.

Тус зүйл анги нь Хүчиндэх буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх заалт юм.

Мөн ГССҮТ-өөс "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" хэмээн мэдээлэл өгсөн билээ.

Хүү долоо дахь өдрөө эмнэлэгт байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна.

Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
 
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.