Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонсголд гэрчээр дуудагдсан “Хаан палас“ ХХК, “Пума империал“ ХХК-ийн төлөөллүүд шинжээчийн дүгнэлттэй санал зөрөлдөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 6 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үдээс өмнөх хуралдаанд болж өндөрллөсөн юм. Үүгээр "АСЕМ ВИЛЛА" барих төслүүдийн компаниудыг шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа эсэх асуудлаар байр суурийг нь сонслоо. Үүгээр Хаан палас ХХК болон Пума империал ХХК-ийн гэрчүүд дараах байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

"Хаан палас" ХХК-ийн дэд захирал Н.Тамир: Анх АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор зочдыг байршуулах зочид буудлын листыг A, B, C гэсэн гурван бүсчлэлээр гаргасан. Эдгээрээс В бүсчлэлийн 5 одтой зочид буудал гэдэгт манай буудал байрласан байгаа. Манай байгууллага 2016 оны 06 сарн 9-нд Хөгжлийн банкнаас авсан зээлийн санхүүжилт байгууллагын дансаар орж ирсэн.

Биднийг зочид буудлаа эхэлснээс хойш жилийн дараа зээл олгогдсон. Энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангах урсгал зардлууд гарч, хөрөнгө оруулалттай холбоотой худалдан авалтуудыг хийж амжихгүй байхаар нөхцөл байдал үүссэн. Тиймээс үүссэн нөхцөл байдлыг шийдэхийн тулд дотоодоосоо зээл авах ажлыг эхлүүлсэн байсан. Үйл ажиллагаагаа явуулснаас хойш шаардлагатай зээлүүдээ төлөөд явсан гэж хэлмээр байна.

"Хаан палас" ХХК-ийн санхүүгийн албаны дарга Б.Баярмаа: Манай компани АСЕМ-ын хүлээн авалтад зориулж зочид буудлуудын холбооноос АСЕМ-ын зохион байгуулалтын албанаас баг гарч зочид буудлуудад шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ дагуу манай компанид урсгал засвар, их засвар хийж тоног төхөөрөмж сайжруулах шаардлагатай зүйлсийг дурдсан. Эдгээрийг тооцоолж үзэхэд нийт 740 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан юм. Нийт 729 сая төгрөгийн зээл авч зориулалтын дагуу заруулсан.

Шинжээчийн дүгнэлтээс харахад "Таванбогд трейд" ХХК, "Хаан палас" дахь шугамын зээлд 406 сая төгрөгийг төлсөн. Манай компани Хаан банктай ямар нэгэн зээлийн гэрээ байгаагүй. Таванбогд трейдтэй шугамын зээлийн гэрээтэй байсан. 2015 оны 8 сарын 31-нд 729 сая төгрөгийн зээлжих боломжтой гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэтэл тухайн зээл 2016 оны 6 сарын 9-нд буюу АСЕМ-ын зохион байгуулалтаас нэг сарын өмнө компанийн дансанд шилжсэн байдаг. Хугацаа алдахгүйн тулд тавьсан шаардлагын дагуу засах, шинэчлэх шаардлагатай ажлуудаа Таванбогд трейд ХХК-аас шугамын зээл авч хийсэн юм.

Ингээд Хөгжлийн банкнаас 6 сарын 9-нд зээл орж ирэнгүүд 409 сая төгрөгийг Таванбогд трейд ХХК-ийн данс руу зээлээ төлөх зориулалтаар хийсэн. Үүний дараа үлдсэн 323 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан.

"Пума империал" ХХК-ыг төлөөлөл н.Баяржаргал: Манай зочид буудал А бүсчлэлийн зочид буудал. АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж 21.4 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас хүссэн. Зээлийн судалгаа, шийдэр гарахад багагүй удсан.Энэ хороонд бид дотоодын эх үүсвэрээрээ Төрийн ордны зүүн талд 17 давхар сургалт, буудлын зориулалттай барилга барьсан. Үүн дээр шинжээчид Пума империалын зээлийн дүнг зориулалтын бусаар хаасан гэсэн дүгнэлтийг гаргасан. Бид санал нийлэхгүй байгаа. "Пума империал" ХХК-д хоёр зочид буудал байгаа.

Тодруулбал, шинэ нь 17 давхар барилга бөгөөд 15.5. тэрбум төгрөг нь шинэ зочид буудлын дуусгалтын ажилд, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, худалдан авахад зарцуулагдсан. Дараа нь 6.4 тэрбум төгрөг нь цахилгаан, дэд өртөө, дулааны шугам сүлжээ, цэвэр бохир, ариутгал татуургын зардалд, 4.1 тэрбум төгрөг нь хуучин буудал буюу 4 одтой зочид буудлын шинэчлэлд зарцуулсан.

"Пума империал" ХХК-ийн зээлийг хаасан гэж ярьж байгаа. АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг ирэхэд бид энэ ажлаа хийгээ дуусчихсан бэлэн байсан. Бид авсан зээлээ хуваарийн дагуу төлж явсаар 2018 оны 7 сард зээлээ бүрэн төлж дуусгасан. Одоо Худалдаа хөгжлийн банк болон Хөгжлийн банканд ямар нэгэн өр байхгүй.

РИО ТИНТО: Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ
РИО ТИНТО: Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.