Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр /2023.03.13/ албан ёсоор эхэлж, нээлтээ хийж буй. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм биечлэн оролцож байна.
Энэ үеэр “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит болгосон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ” гэлээ.