Олон улсын судлаач, шинжээчдийн “Varieties of democracy” (V-Dem) байгууллагаас “Ардчиллын тайлан-2023”-ыг танилцуулсан байна. Энэхүү тайланг зургаан индексээр үнэлдэг бөгөөд 173 орон хамрагдсан байгаа юм.
Тэгвэл манай Монгол Улс бүх үзүүлэлтээрээ 16 байраар ухарчээ. 2022 онд л гэхэд 61 дүгээр барт жагсаж байсан манай улс энэ жил 77 дугаар байрт орсон үзүүлэлт гарчээ.
Эл тайланг сүүлийн долоон жилийн турш танилцуулж буй бөгөөд энэ хугацааг бүхэлд нь харсан ч Монгол Улсын үнэлгээ үндсэндээ 2018 оноос буюу сүүлийн таван жил тасралтгүй уруудсаар өнөөдөртэй золгож байгааг графикаас харж болно.
Нэгхэн жилийн дотор 16 байраар ухарсан гол шалгаан нь ардчилсан сонгууль, хууль засаглал тал дээр оноо алдсан байгаа юм. Мөн өөр нэг анхаарах зүйл байгаа нь манай улсыг тус судалгааны байгууллагаас "Сүүлийн 10 жилд ардчилал мэдэгдэхүйц буурч байгаа улс орон" гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Varieties of Democracy