- УИХ, орон нутгийн хуралд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна.
УИХ, орон нутгийн эрх барих хуралд суудалтай эмэгтэйчүүдийн хувийг авч үзвэл сум, дүүргийн иргэдийн хуралд суудалтай эмэгтэйчүүдийн хувь 2012-2016 онд 28-30 байхад нийслэлийн ИТХ-д суудалтай эмэгтэйчүүдийн хувь 2012 онд 13 байсан бол 2016 онд 22 хувь болж нэмэгдсэн байна.
- Харин аймгийн иргэдийн хуралд суудалтай эмэгтэйчүүдийн хувь бараг тогтмол, 16-17 хувь байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувь 1996, 2000 онд ердөө 2.0 орчим хувь байсан бол 2004 оны сонгуулиас хойш нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж, 2012 онд хамгийн өндөр буюу 32.0 хувьд хүрсэн байна.
УИХ-д нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөхийн хэрээр УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь мөн адил өсөж, 1992 онд 5.3 хувь (4 эмэгтэй) байсан бол 2016 онд 17.1 хувь (13 эмэгтэй) болжээ.
Улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын удирдах (дээд болон дунд шатны) албан тушаалд ажиллагчдад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2015-2018 онд тогтвортой буюу 36-40-ийн хооронд хэлбэлзэж байна.