Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан, бага зэргийн бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  

Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 хэм, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 15-20 хэм, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 18-20 хэм дулаан байна. 

Видео: Жорж Флойдын жагсаалд Америк төдийгүй дэлхий нэгдэж байна
Видео: Жорж Флойдын жагсаалд Америк төдийгүй дэлхий нэгдэж байна
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.