Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, говь талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсэг, маргааш өдөр Завхан, Булган, Дархан-Уул аймгийн нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Мөн өнөө шөнө Ховдын хойд, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Орон нутгуудад махны үнэ 2.1-5.7 хувиар өсжээ
Орон нутгуудад махны үнэ 2.1-5.7 хувиар өсжээ
 
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.