Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сидней-Улаанбаатарын тусгай нислэг 1 хоногоор хойшилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд
Австрали дахь Монголын элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

ТУСГАЙ VVРГИЙН ОНГОЦОНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН СОНОРТ

МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 6 дугаар сарын 6-нд Сиднейд төлөвлөсөн цагаараа бууна. Харин 6 дугаар сарын 7-ны 19.05 цагт хөөрөх хуваарьтай Сидней-Улаанбаатарын нислэг нь 6 дугаар сарын 8-ны 7.00 цагт болон хойшлогдож буйг МИАТ компаниас дөнгөж сая бидэнд мэдэгдэн зорчигчдод зарлаж өгөхийг хүсэв.

Манай онгоц буцах замдаа Филиппиний Сэбү хотын нисэх буудлаас гадна олон улсын нисэхийн дүрмийн дагуу онцгой тохиолдолд хүлээн авах запас нисэх буудалтай тохирдог юм байна. Индонезийн нэг буудалтай запас буудал гэдгээр тохирсон байсан ч гэнэт 24.00-06.00 цагийн хооронд хүлээн авах боломжгүй боллоо гэж мэдэгдсэн учир манай онгоц Сиднейгээс хоцорч нисэхээр болжээ.

Та бүхэн зөвөөр ойлгон хүлээцтэй хандаарай. Зорчигчид 6 дугаар сарын 8-ны үүрээр эрт ирж бүртгэлээ хийлгэх болж байна.

Австрали дахь Монгол улсын элчин сайдын яам
Глоб Интернэшнл төв
Глоб Интернэшнл төв "Сониуч сонгогч" цуврал баримтат кино бэлтгэн хүргэж байна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.