Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгийн орны хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараалал хоёр жилээр хүлээгдэх нөхцөл үүсжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр салбар яамны сайд болон бусад холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгсөн билээ.

Тухайлбал авлигаас хураагдсан мөнгөн хөрөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэс засал, тоног төхөөрөмжийг санхүүжилтэд зарцуулахаар болоод буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын үйлчилгээ хүртээмжгүй буюу орны хүрэлцээгүй байдлаас болж хугацааг нь хойшлуулсан олон иргэн байгааг салбар яамнаас мэдээлж байна.

Зөвхөн УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэн болон түүний донор бэлэн, эд нийцлийн бүх шинжилгээ оношилгоогоор эд нийцэл нь таарч байна гэсэн хариу гарсан элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай 67 хүн байгаа бөгөөд амьд донор нь бэлэн дараагийн шатны шинжилгээг хийлгэж байгаа 30 гаруй хүн байна.

Тус эмнэлэгт элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай 103 хүн байгаа ч мэс засал хийх орны хүртээмжгүйгээс хоёр жил орчим дараалалд хүлээж байж хагалгаанд орох нөхцөл үүсээд байгааг мэдээллээ.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Сокорро Эскаланте, сайд Б.Батцэцэгт итгэмжлэх захидлаа гардуулжээ
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Сокорро Эскаланте, сайд Б.Батцэцэгт итгэмжлэх захидлаа гардуулжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ