Ханшийн өсөлттэй холбоотой асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн zarig.mn сайтад мэдээлэл өгчээ. Энэ үеэрээ тэрбээр вальютын ханш нь буурахгүй байгаад иргэдийн хүлээлт нөлөөлж байгаа гэх агуулга бүхий мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Хэрвээ иргэд ам.долларын ханш суларна гэдэг хүлээлтгүй болчихвол ханш гайгүй болох байх. Өнгөрсөн онд 2.2 тэрбум ам.долларын нөөц бага байх үед ханш үүнээс чанга байсан. Нөөц нэмэгдчихээд байхад ханш суларч байгаа нь хүлээлттэй л холбоотой болов уу" гэсэн юм.
Түүний хэлж буйгаар нөөц нэмэгдчихээд байхад вальютийн ханш сулрахгүй байгаа нь иргэдийн хүлээлттэй холбоотой болж таарав. Мөнгөний бодлого тодорхойлох Монголбанкны Ерөнхийлөгч нь ийм тайлбар өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.