Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шувуу ажиллагаа“-ны хүрээнд гадаад руу зугтсан 92 хүний гадаад паспортын үйлчлэлийг хүчингүй болгож, “туг тойрдог“ боломжийг нь хаана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Авлига, албан тушаалын хэргийг таслан зогсоох "шувуу ажиллагаа"-ны хүрээнд гадаад улс руу оргон зугтсан нийт 92 хүний талаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, авлига, албан тушаалын хэмт хэрэгт холбогдож, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан болон бусад гэмт хэргийн шалтгаанаар хуулийнхнаар шалгагдаж байгаа нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас эх оронд нь эргүүлэн авчирах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.

Тодруулбал энэ дунд олны анхаарлыг татаад буй нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан Тавантолгой Төмөр зам ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал тэргүүтэй гадаад улс руу зугтсан бусад хүмүүсийн нэрс багтжээ.

Эхний ээлжид дээрх хүмүүсийн гадаад паспортын үйлчлэлд хязгаар тогтоож, хугацааг нь хүчингүй болгох арга хэмжээг авахаар болсон байна.

СТАТИСТИК: Монголын хамгийн урт нэртэй эмэгтэйг Гангантогосөлзийбаясгалан гэдэг
СТАТИСТИК: Монголын хамгийн урт нэртэй эмэгтэйг Гангантогосөлзийбаясгалан гэдэг
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.