Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос монгол эмэгтэйчүүдийн талаарх тоон мэдээллийг танилцууллаа. Үүнээс сонирхолтой баримтуудыг хүргэвэл,
Манай улсын нийт хүн амын 50.7 хувийг эмэгтэйчүүд эзэлдгээс 69.6 хувь нь хот суурин газарт амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Мөн Монгол эмэгтэйчүүдийн нэрс дунд хийсэн судалгаагаар Хулан гэх нэр хамгийн олон байдаг бол хамгийн урт нэртэй эмэгтэйг Гангантогосөлзийбаясгалан гэдэг аж. Харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 байдаг байна.
Б.Уугангэрэл