Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

50 гаруй иргэний фэйсбүүк рүү хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөг залилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2022 оны наймдугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч 25.000.000 төгрөгийг хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдан хорьжээ.

Иргэн “С” нь бусдын цахим хаяг руу “Ямар утасны дугаартай вэ”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300.000 төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон байна.

Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150.000 -1.000.000 төгрөгийг залилсан байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, аливаа зарын цахим сайтуудад тавигдсан зарын мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.Уугангэрэл

Дэлхий дээр 100 сая гаруй хүн тамхинаас татгалзаж чаджээ
Дэлхий дээр 100 сая гаруй хүн тамхинаас татгалзаж чаджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хүүхэд хучлагатай автомашин халааж байхдаа угаартаж нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хүүхэд хучлагатай автомашин халааж байхдаа угаартаж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.