Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-20 см нимгэрсэн тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны зарим гол мөрөн нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос нимгэрч харз, халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж мөс хэврэгшиж эхэлсэн байна.

Тухайлбал, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Сэлэнгэ мөрөн Орхон гол, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нимгэрсэн аж.

Байнгын ажиглалт хэмжилттэй гол мөрөн нууруудын мөсний зузааныг 2022 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-50 см нимгэн байна. Иймд зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.

ЗАСГИЙН ГАЗАР: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх  арга хэмжээний талаар хуралдаж байна
ЗАСГИЙН ГАЗАР: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хуралдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд