Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: 2 оюутанд давтан шинжилгээгээр Ковид-19 илэрч, 1 оюутан эдгэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг задалсан юм.

Тэрээр,

"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнд Ковид-19 илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтан булгийн боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээнд 10 хоногийн дараа коронавирус илэрлээ.

Бусад шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 210 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Өнөөдөр мөн 1 оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч байна. Энэ оюутан маань 22 настай, 23 хоног эмчлэгдээд эдгэрлээ." гэсэн юм.

Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 193 болж, үүнээс 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гараад байна. 
Сибирт гарсан галыг их буугаар буудаж унтраахаас аргагүйд хүрчээ
Сибирт гарсан галыг их буугаар буудаж унтраахаас аргагүйд хүрчээ
 
Ам.доллар 3448 төгрөгтэй тэнцэв
Ам.доллар 3448 төгрөгтэй тэнцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.