Түлхүүр мэдээлэл:
- Сүүлийн нэг долоо хоногийн турш асаж байгаа галын улмаас хүний амь нас хохироогүй.
- Гэсэн ч галыг унтраах үйл явц хүндрэлтэй байна.
- Эрх баригчид зэвсэгт хүчний их бууны ангиас тусламж хүсэж, цооногийг буудуулж унтрахаас аргагүйд хүрчээ.
ОХУ-ын Эрхүү мужийн Ярактын газрын тосны талбайн цооногт гарсан гал сүүлийн нэг долоо хоногийн турш шатаж байгаа юм. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй ч унтраах ажил бэрхшээлтэй тулгараад байгаа ажээ.
Газрын тосны цооногт гарсан галыг унтраахдаа хүчтэй тэсэлгээ хийх замаар хүчилтөрөгчийн урсгалыг нь тасалдуулж унтраадаг юм байна. Гэвч цооногийн орчимд хэт халуун байгаагаас ойртох аргагүй болжээ.
Баасан гарагт Эрхүү мужийн эрх баригчид шуурхай хуралдаан зохион байгуулж, цооногийн галыг унтраах арга замуудыг хэлэлцсэн байна.
Ингээд эцэст нь зэвсэгт хүчнээс тусламж хүсэхээр шийджээ.
“Бид зэвсэгт хүчний их бууны ангиас тусламж авч, цооногийн амыг буудуулж хаалгах аргыг хэрэглэх шийдэлд хүрлээ” гэж Иркутск Ойл компанийн аюулгүй байдлын албаны захирал Андрей Богданов хурлын дараа мэдэгдсэн байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам хүсэлтийн дагуу МТ-12 Рапира танк эсэргүүцэгч их буутай цэргүүдийг газрын тосны талбай руу илгээхээр болжээ. Ажиллагаа амжилттай болбол гал Даваа гарагт бүрэн унтрах гэнэ.
Эх сурвалж: Sibirian Times