“Лос Анжелес Лейкэрс” баг өнөөдөр "Голден Стейт Уарриорс"-ийн эсрэг хариуцлагатай тоглолт хийж 113-105 харьцаагаар хожлоо. Багийн лидер Леброн Жеймсийн эзгүйд Энтони Дэвис талбайд эзэрхэг байж 39 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 6 ашигтай дамжуулалт хийсэн юм.
Голден Стейт Уарриорсийн хувьд багийн лидер болох Стефэн Көрри нь гэмтлээс эргэж ирсэн эхний тоглолтоо хийсэн юм. Тэрбээр тус тоглолтод 27 оноо 6 ашигтай дамжуулалт 5 удаа алсын зайнаас шидэж оруулан багаа манлайлжээ.
Д.Даваахүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!