Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Шүүгчдийг гэмт хэрэгт холбогдсон баримтыг Ц.Оюунгэрэл олон нийтэд мэдээлсэн. Эх сурвалж ийм тодорхой байхад намайг гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 48 секунд

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Дээд шүүх Л.Гантөмөрийг намын даргад бүртгэхдээ хууль зөрчиж, бусдын нөлөөнд автсан хэмээн Дээд шүүхийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хуулийнханд хандахаа илэрхийлсэн бол Дээд шүүхээс түүний хариуд мэдэгдэл гаргасан билээ.Тэгвэл өнөөдөр тэрбээр мөн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тэрбээр "Улсын дээд шүүхээс улс төрийн намын бүртгэл хөтлөх эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг нь үндэслэлгүй гэж үзэж бид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Гэтэл Улсын дээд шүүх дээрх мэдэгдлийг гаргаснаараа Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бидний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэхэд нь саад болох, захиргааны хэргийг шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн увайгүй оролдлого бөгөөд энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна. Улсын дээд шүүх бүр эхнээсээ л хууль, дүрэм, журмаа зөрчиж байсан, зөрчсөөр ч байгаагаа" гэжээ.

Түүнчлэн Ардчилсан намын нэр бүхий гишүүд Улсын Дээд шүүхийн 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байдаг бөгөөд харин Дээд шүүхээс гаргасан мэдэгдэлдээ шүүгчдийн нэр хүндэд ноцтой халдаж гүтгэсэн хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ тайлбар хийхдээ "Харин шүүгчдийг олноороо гэмт хэрэгт холбогдсон талаарх баримттай мэдээллийг Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Нэгэнт мэдээллийн эх сурвалж нь олон нийтэд ил тодорхой тул түүнийг нь дамжуулсан үйлдлийг худал мэдээлэл тараах үйл ажиллагаа гэж шүүх үндэслэлгүй гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Ц.Оюунгэрэлийн дээрх мэдээллийг ганц С.Эрдэнэ бус, шударга ёсыг шаардаж, шүүхийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа олон зуун иргэд ярьж, мэдээлж, мэдээллийг түгээж байгааг иргэд нийтээрээ үзэж, сонсож байгаа. Энэ нь шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх /Улсын дээд шүүхийн мэдэгдэлд дурдсанаар/ бус эсрэгээрээ шүүх засаглал шударга байхыг шааардсан шаардлага төдийгүй, шударга үнэний төлөөх тэмцэл юм" хэмээн давхар тодотгожээ.

Ч.Уранхолбоо: Хоёрхон настай охин хохирчихоод байхад биднээс ямар нотлох баримт нэхээд байгаа юм бэ
Ч.Уранхолбоо: Хоёрхон настай охин хохирчихоод байхад биднээс ямар нотлох баримт нэхээд байгаа юм бэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.