2023 оны 03 дугаар сарын консулын үйлчилгээ болон визийн үйлчилгээний хөлсний хэмжээг Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлжээ.
Тодруулбал, "Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 195 дугаар тогтоолоор консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг ам.доллараар тооцон баталсан. Тиймээс Монгол банкнаас зарласан ам доллар, воны ханшид үндэслэн үйлчилгээний хөлсийг сар бүр шинэчлэн гаргадаг болно. Монгол банкны зарласан ханшаас шалтгаалан үйлчилгээний хөлс сар бүр өөрчлөгдөж байгааг анхаарна уу" гэжээ.