Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Канүн“ далайн хар шуурга үдээс хойш Сөүл хотыг дайрах тул тус улсад ажиллаж, хөдөлмөрлөж буй иргэд анхааралтай байна уу

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 18 секунд
Гэрэл зураг: 메이킹엔터

БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар 2-р зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч байна.

Энэ сарын 08-ны өдөр Канвон мужийн Ёндун, Кёнбүгийн хойд хэсэг буюу Дунхэ орчмоор их хэмжээний аадар бороо орж, харин наймдугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхааруулж байна.

"Мөн энэ өдрүүдэд далайн эрэг орчмын газар, аялал зуучлалын ресорт зэрэг газруудаар аялахгүй байхыг сануулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, болгоомжтой байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, гар утсанд ирж буй сэрэмжлүүлэх мессежийг анхааралтай харж, харсалхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байх, голмөрөн, далайн эрэг орчмоор явахгүй байх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий аюултай бүсээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Гэрэл зураг: 메이킹엔터

Иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих яаралтай тусламж 119, гэмт хэргийн дуудлага 112, санал гомдол мэдүүлэх 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн 010-9595-3464 шуурхай дугаар, Пусан хот дахь Консулын газрын 010-5339-6090 шуурхай дугаарт тус тус холбогдож мэдэгдэнэ үү" гэж БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүллээ.

Тэгвэл одоогийн байдлаар "Канүн" далайн хар шуурга Гённам аймгийг дайран өнгөрсөн байгаа ба үдээс хойш Сөүл хотыг дайран өнгөрөх аж.

Гэрэл зураг: 메이킹엔터

Х.Нямбаатар: “Өнчин ишиг“ хэмээн шуугиад буй хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна
Х.Нямбаатар: “Өнчин ишиг“ хэмээн шуугиад буй хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.