Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банк 1 их наяд 113.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,113.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 757.7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл үнэт цаасаар төлөгдөөд байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 788.9 тэрбум төгрөгийн, 71% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.94 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө
УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.