Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд: Ерөнхий сайд хувийн хэвшлийн чанаргүй зээлдэгчдэд хатуу арга хэмжээ авч, барьцаа хөрөнгөд нь халдаж хураах чиглэл өгсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2022.08.24/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв. Тэрбээр "Хөгжлийн банкны эргэн төлөлтийн явц долоо болон найман сард өмнөх саруудаасаа бага байлаа. Тийм учраас олон нийтийн хяналтыг илүү өндөр болгох, ТӨК-уудтай холбоотой чанаргүй зээлүүдийг богино хугацаанд төлж барагдуулах Засгийн газрын шийдвэрийг ажил хэрэг болгохоор холбогдох яам, сайдуудад дахин үүрэг болголоо.

Ерөнхий сайдын зүгээс ТӨК-уудаас гадна хувийн хэвшлийн чанаргүй зээлдэгчтэй холбоотойгоор хатуу арга хэмжээ авч ажиллахыг онцолж үүрэг болголоо. Тухайлбал Эрэл ХХК, Шинэ Яармаг төслүүдийн эргэн төлөлтөд албадлагын арга хэмжээ авч барьцаа хөрөнгөд нь халдан хурааж авах чиглэл өгсөн. Иймд нэг сарын хугацаанд чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлнэ." гэв.

Мөн Хөгжлийн банканд өнөөдрийн байдлаар нийт 515 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

ХХААХҮЯ: Өнөөдрийн байдлаар 1500 гаруй оюутан залуус, цэргийн алба хаагчид ургац хураалтад оролцож байна
ХХААХҮЯ: Өнөөдрийн байдлаар 1500 гаруй оюутан залуус, цэргийн алба хаагчид ургац хураалтад оролцож байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна