Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Ойрын өдрүүдэд “Эрдэнэс Монгол“ ХХК зээлээ бүрэн төлнө

Огноо
Унших
1 минут 54 секунд

Засгийн газрын өнөөдрийн /2022.7.20/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцууллаа.

Тэрбээр "Зээлийн эргэн төлөлт нь удаашралтай байгаа томоохон зээлдэгчид бий. Нийтдээ 15 орчим зээлдэгч ямар нэг эргэн төлөлт хийгээгүй. Тухайлбал, Шинэ Яармаг, Эрэл ХХК, Эрэн ХХК гэх зөвхөн 3 зээлдэгчийн нийлээд 416 тэрбум төгрөгийн эргэн төлөлт дутуу байна.

Үүнээс гадна төрийн өмчит компаниудын зээлийн талаар тодорхой шийдвэр гарсан. Шийдвэрийн хэрэгжилтийн хангуулахаар манай банкны зүгээс яамнуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр ирэх оны бондын эргэн төлөлтүүдийг оны эцэс гэхэд ямар нэг эрсдэлгүйгээр бүрэн төлж чадах хэмжээнд очно гэсэн зорилттой ажиллаж байна. Энэ зорилтдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Нийт ТӨҮК-ийн 9 зээлийн 565 тэрбум төгрөгийн асуудал бий. Ойрын өдрүүдэд Эрдэнэс Монгол ХК-ийн 157 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлөгдөж дуусна гэх хүлээлттэй байна.

Мөн ТОСК, НОСК ХК-ууд үнэт цаас гаргаж манай банканд эзэмшүүлэх замаар зээлийн чанарыг сайжруулна гэсэн зорилттой байна.

Эгийн голын усан цахилгаан станцын хувьд төслийн нэгжийн үйл ажиллагааны санхүүжилт гэсэн зорилтоор 15 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэхүү зээлийн үйл ажиллагааны үр дүн болж ТЭЗҮ нь боловсруулагдсан байдаг. Түүнчлэн Эгийн голын усан цахилгаан станцыг хариуцсан Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж энэхүү зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гарц гаргалгаа гаргана" гэв.

Г.Ёндон: Казахстан улс дотоодын зах зээлээ хамгаалж, нефьтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьсан
Г.Ёндон: Казахстан улс дотоодын зах зээлээ хамгаалж, нефьтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьсан
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.