Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны нэгдүгээр сард 1999 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 451 гадаадын иргэнд виз, 22 улсын 536 иргэнд цахим виз олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1479 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3692 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Түүнчлэн гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 2015 иргэнд утсаар, 146 иргэнд биечлэн, 3 иргэнд цахимаар, нийт 2164 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан гэж ГИХГ-аас мэдээллээ.