Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын 6 иргэнийг Монголын хилээр оруулахгүй буцаалаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 44 секунд

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.

Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.

Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан унаач хүү амиа алджээ
Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан унаач хүү амиа алджээ
 
Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.