Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын баг 657 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, 19 хүний цогцсыг нурангиас гаргаж ажиллажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан тусламжийн баг БНТУ руу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш газар хөдлөлтийн голомтод ажиллаж буй. Тусламжийн баг маргааш эх орондоо ирэхээр болсон байна.

Түүнчлэн Монгол Улсын аврах бага энэ хугацаанд нийт найман хүн /үүнээс гурван хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.

Мөн Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Монгол Улсын эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажиллагаа эхлүүлсэн байна. Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим хувь нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр хэмээн мэдээллээ.

Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцсэн болохоор сайн үр дүн гарсан гэдэгт итгэж байна
Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцсэн болохоор сайн үр дүн гарсан гэдэгт итгэж байна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.