Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-ноос Монгол Улсын 2023 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнөөдөр буюу 2023.02.17-ны өдөр болох үйл явдлыг хүргэж байна.

БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр дээд хэмжээний уулзалт”-ыг угтан "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулган болно. Утас: 95953866 /Диамонд танхимд/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

10:30 цагт: Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88057167

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР

11:00 цагт: ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. /Хуучнаар БОАЖЯ-ны байр/

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

11:00 цагт: Монгол Улсын 2023 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна. /401 тоот өрөө/

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

11:30 цагт: МҮЭ-ийн холбооны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99149240, 95115380.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос Шинийн нэгний өглөө болох жагсаал цуглааны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Иргэн О.Шинэбаяраас Хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа тухай мэдээлэл хийнэ.

Н.Зулцэцэг: Зураасан зураг бол гэнэтийн бэлэг ихтэй урлаг
Н.Зулцэцэг: Зураасан зураг бол гэнэтийн бэлэг ихтэй урлаг
 
Монгол, Катар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрээ шинэчлэн байгууллаа
Монгол, Катар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрээ шинэчлэн байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.