Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэнтэй холбоотойгоор С.Эрдэнэ, Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Эрдэнэсувд, “Хоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан нам байгуулагдсан. Өдгөөгөөс 33 жилийн өмнө нэг хамын дарангуйллыг халж, нэг намын тогтолцоот хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулсан. Энэ түүхэн үйл явдлын салхийг хагалж Монголын ардчилсан холбооны анхдугаар чуулганаар улс төрийн хоёрдугаар хүчин Монгол улсын Ардчилсан нам байгуулагдснг зарлан тунхагласан юм.
Ийнхүү ардчиллын төлөөх шинэ намууд байгуулагдан, нэг намын автотар дэглэмээс олон ургальч үзэл санаа бүхий олон намын тогтолцолцоонд шилжсэнээр бүс нутагтаа анхны ардчилсан парламентийн засаглал бүрэлдэн бий болох эхлэлийг тавьсан. Бид ардчиллын 33 жилийн түүхэндээ нэгдэн нийлж, салж бутарж, ялж ялагдаж, олон олон сорилтыг даван туулахдаа эрх чөлөө, үнэт зүйл, үзэл баримтлаасаа нэгээхэн ч ухраагүй. Олсон ололт бүрээ баталгаажуулж, алдсан алдаа бүрээсээ суралцан ардчиллын үнэт зүйлийг улам бэхжүүлсээр байна. Өдгөө ардчилал 33 нас хүрж, монголын ардчилал бат цайз, тусгаар тогтнол эрх чөлөөний хүчирхэг хамгаалагч болон төлөвшиж байна. Бидний дараагийн зорилго бол иргэн бүрээ эдийн загсгийн эрх чөлөөнд хүргэж, улс орныхоо баялагт эзэн болж, ардчилсан эрх чөлөөний үнэт зүйлийн тээгч болохын төлөө хичээж ажиллах болно. Монголынхоо нийт ард түмэн болон ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчиддээ Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна” гэлээ.
Харин АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,
“Ард түмний үзэл бодлоо илэрхийлж байгааг харахад 3-4 жилийн өмнөхтэй харьцуулахад их өөр болсон байна. Үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болжээ. Амьдарч буй нөхцөл байдлаа, үнийн өсөлтийн талаар, цалин болон тэтгэвэрийн ханшны талаар, эрх баригчдын өгсөн биелүүлээгүй амлалтууд, үндсэн хуулийн өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаа талаараа ярьж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаагаас харвал эрх чөлөөг амталж, үндсэн хуулийнхаа дагуу 30 жил амьдарч ирсэн үр дүн гэж бодож байна.
Нөгөө талаасаа авилгал болон ардчиллын индекс буурч байгаа талаар их яригдах болсон. Бүх эрх мэдлийг Монгол Ардийн намд өгж, 65-62 суудалтай ажилласан боловч үр дүн муу байна Манай намын ч бас сайн сөрөг хүчин болж, ард иргэдийн дуу хоолой болж чадахгүй байна гэж ярьж байна. Та нар дунд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадаж байгаа хүн цөөн байна. Намайг бусдаасаа илүү дугарч чадаж байна, ЖДУ болон нүүрсний хулгайд холбогдоогүй, тендер, хөгжлийн банкны хэрэгт хамаараагүй учраас та дугарч чадаж байна гэж хэлж байна. Улсын их хурал дээр ард түмний хоолой сонсогдохгүй тэд сөрөг хүчин болон талбай дээр жагсаж байна. Нэг намын систем, дарангуйллын хэлбэр рүү шилжихэд ойрхон болж байна. Тухайлбал, Охин нам, Охин нэгдүгээр нам ардчилсан намыг хоёрдугаар нам болгох гэж байна.
Илрэл нь улсын дээд шүүх хуульд захирагдахгүй байна. Авлигад идэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтгүй болж, дундаж давхаргыг дэмжихээ зогсоогсон. АН бол барууны үзэл баримтлалтай нам, МАН бол зүүний үзэл баримтлалтай. Халамжийг тараадаг, тэгшитгэдэг. Ийм арга барилаар явахаар Монгол улс яаж сүйрч буйг та бүхэн харж байна. Энэ зүйлд цэг тавьж чадах хүчин бол Ардчилсан нам. Ардчилсан намыг унагаахын тулд санамсартай болон санамсаргүйгээр тал талаас нөлөөлөх гэж оролдож байна. Гэвч бид бүхэн зогссоор байх болно" гэв.
Д.Дөлгөөн