Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Намаа худалдаж, өөрсдийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавьж байгаа нөхдүүдтэй эвлэрэхгүй. Хэзээ ч нэг туган доор байж чадахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 23 секунд

С.Эрдэнийн АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ,

“Улс төрийн намын тухай хууль болон улсын бүртгэлийн ерөнхий хууль, бусад холбогдох хуулийн дагуу Улсын Дээд Шүүх мөрдөх үйл ажиллагааг явуулсан бол өнөөдөр үр дүн ингэж гарахгүй байсан.

Эв нэгдэл гэсэн үгийн ард халхавч хийж, эрх баригчидтай хуйвалдан Ардчиллын нэр хүнд, сүр сүлдийг унтрааж буй хэсэг бүлэг нөхдийг явуулсан үйл ажиллагааг бид эрс буруушааж байгаа. Өнөөдөр АН-аа худалдах, эрх баригчдын охин нам болох, өөрсдийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавих замаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нөхдүүдтэй эвлэрэхгүй. Бид хэзээ ч тэдэнтэй нэг туган доор байж чадахгүй.

Бид өнөөдөр эвлэрлийн тухай биш, шударга бус үйлдлийн эсрэг явж байгаа. Одоо Монгол Улсад юу болж байгааг та бүхэн мэднэ. Өнөөдрийн байдлаар ЖДҮ-гийн хулгай, хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгайн хэрэг гарсан байна. Цаашдаа өөр ямар нэр төрлийн хулгай гарахыг бид урьдчилж хэлж мэдэхгүй. Гэвч хариуцлага тооцож буй үйл явдал хараглахгүй байна. Хэдийгээр зарим нэг асуудлыг ил болгож байгаа хэдий ч эцсийн хариуцлага тооцох, үүрэг хариуцлага тооцох үйл ажиллагаа хийгдэхгүй байна.

Тэд цаг хожин, алхам алхмаар сонгууль руу ойртож байна. Монгол Улсын шүүх засаглалын оройд байдаг улсын дээд шүүх улсын бүртгэлийг хэрэгжүүлэх ёстой ажлаа маш бүдүүлэг, хууль бусаар хийсэнд бид бүхэн харамсаж байна. Бид улсын дээд шүүхэд итгэхгүй байна. Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн нь гэмт хэргийн үүр уурхай болсон байна гэж харж байна. Энэ мэдээллийг олон эх сурвалж мэдэгдсэн боловч энэ хэрэг дээр нэг ч шалгалт явагдахгүй байна. Тэд өөрсдөдөө олгогдсон эрх мэдэл, давуу байдлаа ашиглан УДШ гэх халдашгүй цайз тэм байгууллага дотор нуугдан үүргээ биелүүлэхгүй байна.

Нэг жишээ дурьдвал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 63 хувь буюу 15 шүүгч нь онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан гэх ч одоогоор хаиуцлага хүлээсэн хүн байхгүй. Мөнгө угаах гэмт хэрэгт 8 шүүгч, үндэслэлгүй хөрөнгөжсөн 7, ЖДҮ-гийн хэрэгт 8 хүн холбогдсон байна.

Монгол Улс бол төртэй, бүртгэлтэй улс. Монгол Улсад бүртгэлгүй иргэн, бүртгэлгүй ААН, байгууллага гэж байхгүй байх ёстой. Саяхан АН-ын ҮБХ гэгчийг хуралдуулсан АН-ын нэр барьсан хэсэг бүлэг нөхдийн хийсэн үйлдэл нь хууль бус, ямар нэгэн улсын бүртгэлийн гэрчилгээгүй, тамгагүй, ямар нам төлөөлж буй нь тодорхойгүй үл мэдэгдэх нөхдүүд хуралдаж, парламент суудалтай АН-ын эрх мэдлийг булааж авахыг санаархаж байна. Үүн дээр эрх баригчдын тусламжтайгаар, шүүх байгууллагын оролцоотойгоор улс төрийн хүчирхийллийг бий болгож байна. Өнөөдөр АН-ын даргыг дур мэдэн, хууль бусаар томилож байгаа явдал нь Монголд ардчилал баталгаагүй болж байгаагийн том илрэл гэж харж байна. Хоёрдугаар сарын 18-нд ҮБХ-ны хуралдаагныг зарлан хуралдуулна.

Тухайн хуралдаанаар өөрсдийгөө АН гэж нарлэн эх баригчидтай хуйвалдан Улсын дээд шүүх, хууль хүчний байгууллагуудтай хамтран дарламент суудалтай АН-ын эрх мэдэл, даргын суудлыг улс төрийн хүчирхийллийн аргаар булааж авах оролдлого хийсэн нөхдүүдийн асуудлыг авч хэлэлцэх болно гэдгээ хариуцлагатайгаар хэлье" гэлээ.

Д.Дөлгөөн

“Койнтой холбоотой хэргээр шалгагдаж буй хүмүүсийг цагдан хориход хүний эрх зөрчсөн зүйл байхгүй, хуулийн хүрээнд явагдаж байгаа ажил“
“Койнтой холбоотой хэргээр шалгагдаж буй хүмүүсийг цагдан хориход хүний эрх зөрчсөн зүйл байхгүй, хуулийн хүрээнд явагдаж байгаа ажил“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.