Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулах Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулах Бүгд Найрамдах Узбекистан Улсын "САМАВТО" компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Ахлах Зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нийслэлийн тээврийн газрын Дарга С.Жавхлантбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын "САМАВТО" компанийн Орлогч Захирал Ярашев Илхомжон Турканбоевич тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Нийслэл Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн салбарын шинэчлэл томоохон хувь нэмэр оруулна гэж харж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэж сайжруулсны дараа түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй гэсэн судалгаа байгаа бол үүнийг бууруулахын төлөө төр, хувийн хэвшлийн түншлэл чухал. 2022 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самавто компанийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Самавто компанийн үйл ажиллагааг Монголд таниулах, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өөрсдийн үйлдвэрлэлийн SAZ LE60 маркийн автобусыг туршилтаар явуулах талаар тохиролцсон юм.

Ийнхүү харилцан тохиролцсоны үр дүнд Монголын цаг уурын нөхцөл байдалд тусгайлан зориулж SAZ LE60 маркийн 2 автобусыг үйлдвэрлэн Нийслэл хотноо тээвэрлэн авчраад байна" гэв. СамАвто компанийн үйлдвэрийн SAZ LE60 маркийн автобус хагас жилийн туршилтын хугацаанд өөрийн чанараа таниулж, нийтийн тээврийн ачааллыг буруулах асуудалд хувь нэмрээ оруулах юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт 105 чиглэлд давхардсан тоогоор 500-600 мянган хүн үйлчлүүлдэг гэх тоон мэдээлэл бий.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй, тав тухгүйг иргэд шүүмжилсээр байгаа. “СамАвто" компанийн SAZ LE60 маркийн автобус нь 190 морины хүчин чадалтай, нэг удаад 56 зорчигч тээвэрлэх боломжтой, Эйр кондишны нэгдсэн системтэй, шатахууны багтаамж нь 150 литр аж.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гэртэйгээ шатаж амиа алджээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гэртэйгээ шатаж амиа алджээ
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц