Туркийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудад эрэн хайх, аврах ажиллагаанд ЕХ-ны 21 орон болон Албани, Серби, Монтенегро зэрэг улсын нийт 38 аврах баг ажиллаж байна гэж Европын Комиссын мэдэгдэлд дурджээ. Мөн аврагч, эмч зэрэг 1650 орчим албан хаагч, 104 эрлийн нохойг илгээсэн байна. Европын аврагчид одоогийн байдлаар гамшгийн бүсийн барилгын нурангиас 36 хүний амь насныг авраад байна. Цаашид Европын Холбоо 500 түр байрлах байр, 2,000 майхан, 10,500 ор илгээхээр болжээ.
Өнгөрсөн Даваа гараг /2023.02.06/-т Туркийн өмнөд хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болж, 17 мянга гаруй хүн амиа алдаж, 72 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн гэж Турк улсын дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгджээ. Тус газар хөдлөлтөд Туркийн 10 мужийн 13 орчим сая хүн өртжээ.
Эх сурвалж: АА