Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын алба хаагчид энэ онд нийт 1932 хүний амийг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

2019 он гарсаар онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 30522 хүн, 5879 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1932 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 203 хүн амь насаа алдаж, 153 хүн гэмтэж бэртэн, 26134 толгой мал, амьтан хорогдож, 35.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 807 /1.7 дахин/, эд хөрөнгө 21.4 тэрбум төгрөг /51 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 203 хүн амиа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.9 хувиар буурсан байна. Эдгээр иргэний 77 хувь нь эрэгтэй бөгөөд 41 хувь нь 36-64 насны бүлэгт харьяалагдаж байна. Хүүхэд буюу 0-17 насны иргэд 16 хувийг эзэлж байгаа бөгөөд 47 хувь нь объектын гал түймэрт, 31 хувь нь усны осолд өртсөн байна.

2019 онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас баралтын 41 хувийг усны осолж эзэлж байгаа бөгөөд 85 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин 27 хувийг объектын гал түймэр эзэлж үүний 67 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Насны бүлгээр авч үзвэл:

  • 0-5  9 хувь
  • 6-17  6 хувь
  • 18-35  39 хувь
  • 36-64  41 хувь
  • 65-аас дээш 5 хувийг тус тус эзэлж байна.

Усны ослоор нас барсан 82 хүний 85 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 51 хувь нь 36-64, 40 хувь нь 18-35 насны бүлэгт харьяалагдаж байна.

Объектын гал түймрийн хувьд 67 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 28 хувь нь 36-64, 19 хувь нь 0-18 насны хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Умард Солонгосыг НҮБ-ын хоригоос гаргахыг Хятад, Орос улс санал болголоо
Умард Солонгосыг НҮБ-ын хоригоос гаргахыг Хятад, Орос улс санал болголоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.