Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан асуудлуудын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тодруулбал,
"Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны авлигатай тэмцэх жил болгон зарлаж, тогтоолыг баталлаа. Авлигатай тэмцэх жилийн хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээр хийж, хэрэгжлүүлэх ажлыг албан даалгавар болгон хавсралтаар баталлаа.
Үүний хүрээнд Монгол Улс далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох мөн хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар ДНБ-ийг 55 орчим их наяд төгрөгт хүргэх боломж бий гэж холбогдох яамдууд тооцоо гаргалаа.
Авлигатай тэмцэх жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрвэл нэг хүнд ногдох ДНБ 5 мянган ам.доллараас дээш гарах боломжтой" гэв.