“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна.
Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Шинэ төмөр зам төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайд Сү.Батболд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг гэрчээр дуудах саналтай байгаагаа илэрхийлсний дагуу Түр хорооны хурал даргалагч Б.Энхбаяр эдгээр хүмүүсийг гэрчээр дуудахыг Ажлын албанд даалгалаа.