Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Зургаан иргэнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 185 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна.  Сүүлийн 24 цагт ОХУ-д 9268 хүн  шинээр халдвар авсан.  Монгол Улстай хил залгаа Буриад, Эрхүү хот зэрэгт 29-90 тохиолдол шинээр бүртгэгдсэн. 24 цагийн 119 дугаарын утсанд 156 дуудлага ирсэн. Ирсэн дуудлагын ихэнх нь амралт сувиллын  газар иргэд ихээр цуглаж бөөгнөрч байна гэх мэдээлэл ирсэн. Иймд эрүүл мэндийн яамнаас амралт сувиллын газарт амрах зөвлөмж гаргасан. 

Өчигдөр дөрвөн иргэнд сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д ажиглалтанд орсон.  Харин 36 иргэн тусгаарлалтын байрнаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1856 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 иргэн байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 371 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Үүнээс 365 хүнд коронавирусний халдвар илрээгүй.Тандалтын 8 сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан жолоочдын шинжилгээнд халдвар илрээгүй. Харин тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн зургаан оюутны давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрсэн. Эдгээр оюутнууд ирээд 18 хонож байна. Ингээд нийт тохиолдлын тоо 185 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 44 иргэн байна. ХӨСҮТ-д нийт 141 иргэн тусгаарлалтанд байна. Эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн 118 иргэн, хүндэвтэр 23 иргэн байна. Өнөөдөр 179 хүнд шинжилгээ хийхээр сорьцуудыг цуглуулж байна. 

Амиа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалд зориулж 5000 зул өргөлөө
Амиа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалд зориулж 5000 зул өргөлөө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.