Энэ сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн үйл явдал болсон билээ.
Тэгвэл "Хүний алтан амь" ТББ-аас цаг бусаар хорвоог орхиж буй бяцхан хүүхдүүдэд зориулж сэтгэлийн зул өргөх үйл ажиллагааг өчигдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Зохион байгуулагчдын зүгээс "Маск авах мөнгөө хэмнэж 1 маск өгөөч хэмээн гуйж байсан эмэгтэй, нэг удаагийн маскыг бөөсөртөл угааж хэрэглэж буй залуу хоёр өөрсдийнхөө хоолны мөнгөнөөс хугаслан удаан асдаг хэмээн 10 гаруй мянган төгрөгний үнэтэй том лааг 3 ширхэгийг барьчихаад буцаж ирэхийг харах, өөрийнхөө хүүхэд шиг эмгэнэл илэрхийлэх ахмадууд, чин сэтгэлээсээ залбиран хүндэтгэл үзүүлэх залуу хойч үеэ харах сайхан байлаа. Монголчууд бид үнэхээр сайхан сэтгэлтэй ард түмэн юмаа гэж бодоход хүргэж байлаа" гэв.