Туркийн зүүн өмнөд хэсэг болон Сирийн хилийн ойролцоо 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 500 гаруй хүн амь эрсэдсэн байна. Түүнчлэн маш олон хүн барилгын нурангид дарагдсан байгаа бөгөөд одоогоор тоон мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Тэгвэл тус газар хөдлөлтөд Монгол хүн өртсөн эсэх талаар ГХЯ-аас тодруулахад дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,
"Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон. Одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллаж байна" гэлээ.