Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Ж.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнбат, А.Сүхбатын дүүгийн компани ХБ-ны охин компаниар дамжуулан 1.2 тэрбумын санхүүгийн түрээсийн үйлчилгээ авчээ

Огноо
Унших
1 минут 15 секунд

No description available.Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн зээлүүдийг хэлэлцэж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улс төрд нөлөө бүхий дөрвөн этгээд 1.2 тэрбумын санхүүгийн түрээсийн үйлчилгээг “Ди Би Эм лизинг” ХХК-иар дамжуулан авчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын "Сүүтэй" ХХК 138 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн лизинг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Атарчандгана" ХХК 138 сая төгрөгийн санхүүгийн түрээс, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат "Булган буудайн түрүү" ХХК 512 сая төгрөг, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүү А.Баттөгсийн Батдэлгэр Трейд ХХК 434 сая төгрөгийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг авсан байна.

“Оюутолгой“ ХХК-д үндсэн ажилтнаар оруулж өгнө гээд 39 иргэнээс 256 сая төгрөг залилжээ
“Оюутолгой“ ХХК-д үндсэн ажилтнаар оруулж өгнө гээд 39 иргэнээс 256 сая төгрөг залилжээ
 
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын ажил гацаагүй бол 232 сая тонн нүүрс экспортолж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан