Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс “Саарал жагсаалт“-аас гарах нөхцөлөө хангажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 23 секунд


Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан билээ.

Өнгөрсөн шөнө буюу 5-р сарын 29-нд ФАТФ-аас Монгол Улс тус байгууллагатай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, үлдсэн 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн бөгөөд сүүлийн шатны үнэлгээг газар дээрх хяналт шалгалтаар үнэлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.

ФАТФ-ын Ази, Номхон далайн бүлгээс ирүүлсэн дүгнэлтийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өглөө.   

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс бүхий л шатандаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд онцгойлон ач холбогдол өгч, төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны үр дүн ийнхүү гарч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар та ФАТФ-ын ерөнхийлөгчид хандан Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхтэй тууштай тэмцэх улс төрийн өндөр түвшний амлалт, хүсэл эрмэлзлээ илэрхийлж, УИХ-аар шаардлагатай 10 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг яаралтай хийж, баталсанд талархал илэрхийлье.

Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг 7 сарын хугацаанд биелүүллээ. Өмнө нь манай улс 2011 онд “саарал жагсаалт”-д орж байсан бөгөөд даалгавраа 32 сарын хугацаанд биелүүлж байсан байна. Дэлхийн бусад орнууд энэхүү жагсаалтаас гарахад дунджаар 3.5 жил зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Бид тавдугаар сарын 11-нд ФАТФ-тай онлайн уулзалт хийсэн. Тэр үеэр биднийг өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн гэдгийг урьдчилан мэдэгдсэн. Коронавирустэй холбоотойгоор дүгнэлтийг хэд хоногийн дараа зарлаж байх шиг байна.

Богино хугацаанд амжилттай ажиллаж, жагсаалтаас гарах болзлыг бүрэн биелүүлснээ Танд тайлагнаж байна гэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мөн танилцууллаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-ын “саарал жагсаалт”-тай зэрэгцэн Европын холбооны стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтын асуудал гарч ирснийг “хар жагсаалт”-д орж, гадаад худалдаанд бүх зүйл зогслоо, эдийн засаг улам унах нь гэсэн сөрөг сурталчилгааг бүхий л сувгаар, хот хөдөөгүй хийж байна. Ийм үед ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас бүрмөсөн гарах нөхцөл бүрдсэн нь сайшаалтай юм гээд Монголбанкнаас валютын нөөц, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар лавлалаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн барилгын салбар болон иргэдээ дэмжих зорилгоор Монголбанкнаас ипотекийн зээлд зориулан 150 тэрбум төгрөг, арилжааны банкууд тэнцүү хэмжээтэй буюу 150 тэрбум төгрөг, нийт 300 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх тохиролцоонд хүрч, ажил графикийн дагуу хийгдэж байна. Өнгөрсөн жил манай улс 15.6 тонн алт худалдан авсан. 2020 оны эхний 4 сарын байдлаар 7.0 тонн алт тушаагдлаа. Оны эцэст энэ хэмжээ 20.0 тоннд хүрнэ гэсэн тооцоо бидэнд бий. Энэ бол 800 орчим сая ам.доллар гэсэн үг. Энэ хэмжээгээр манай валютын нөөц нэмэгдэх бүрэн боломжтой гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг даалгавраа богино хугацаанд амжилттай биелүүлсэнд нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад баяр хүргээд, цаашид хяналт шалгалтыг сайтар хийж, хэрвээ зөрчил, дутагдал гарвал цаг алдалгүй засан сайжруулж, Монгол Улсынхаа болон олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ ягштал хангаж ажиллахыг чиглэл болголоо.  

                                                                                                                                                                              Эх сурвалж:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Н.Номтойбаяр хоригдсон ч нэр дэвшиж болно
Н.Номтойбаяр хоригдсон ч нэр дэвшиж болно
 
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.