Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр хоригдсон ч нэр дэвшиж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд


Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болсон. Тэгвэл шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргасан. 

Тэрээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болж СЕХ нэр дэвшигчээр бүртгээд байсан юм. Шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргасан учраас СЕХ нэр дэвшигчээс хасах, эсэх талаар СЕХ-ны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" гэв.

Дахин нэг хүн эдгэрч дараагийн шатанд шилжилээ
Дахин нэг хүн эдгэрч дараагийн шатанд шилжилээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.