Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дахин нэг хүн эдгэрч дараагийн шатанд шилжилээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  2020 оны таван сарын 29-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторт нийт 47 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс тандалтын шугмаар найман сорьцыг санамсаргүйгээр сонгон дахин шинжилгээ хийв. Үүнээс Ковид-19 илрээгүй. Өчигдрийн байдлаар бүх хийгдсэн шинжилгээнд Ковид-19 илрээгүй. Алтан булгийн боомтоор 24 ачаа тээврийн жолооч ирсэн. Тэдгээрийн шинжилгээ бүгд сөрөг гарсан.Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Уг өвчтөн 48 хоногийн дотор эмчлэгдсэн.

Өнөөдрийн байдлаар ковид-19 халдвар батлагдсан тохиолдол 179, үүнээс эдгэрч гарсан 44, хэвтэн эмчлүүлж байгаа 135 хүн байна. Үүнээс 115 хүний өвчлөл хөнгөн, 10 хүний биеийн байдал хүнд байна.
Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтын хэлэлцээр байгууллаа
Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтын хэлэлцээр байгууллаа
 
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй.  “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.