Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтын хэлэлцээр байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд


Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020-2021 оны салбарын хамтын хэлэлцээрийг 05 дугаар сарын 29-ний өдөр байгууллаа. Хамтын ажиллагааны хэлэлцээрт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг нар гарын үсэг зурж, албаны бусад хүмүүс байлцлаа.

Энэ хэлэлцээрт соёл, урлаг, спортын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудалд үйлдвэрчний эвлэлийн болон салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёл, урлаг, спортын салбарын албан хаагчдад ур чадварын, зэрэг дэвийн нэмэгдэл олгох, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалд ажиллагчдад нэмэгдэл мөнгөн урамшил олгох журам, зааврыг боловсруулж, мөрдүүлэх зэрэг асуудлуудыг тусгав.

                                                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: БСШУСЯ

Авто ослын улмаас хоёр хүүхэд цонхоор шидэгдэж,ГССҮТ-д хүргэгджээ
Авто ослын улмаас хоёр хүүхэд цонхоор шидэгдэж,ГССҮТ-д хүргэгджээ
 
“Би төмөр замын бодлогыг барьж, ашиглалтад оруулж байгаадаа бахархдаг. Цаашдаа ч бахархана“
“Би төмөр замын бодлогыг барьж, ашиглалтад оруулж байгаадаа бахархдаг. Цаашдаа ч бахархана“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.