Өнөөдөр болох онцлох үйл явдлыг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг болно. /“Их Монгол” танхимд/
09:00 цагт: Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол үргэлжилнэ. /МҮОНРТ шууд дамжуулна/
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
10:00 цагт: 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл өгнө. Утас: 91666022. /403 тоот/
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
12:00 цагт: “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн танилцуулга уулзалт болно. /Номин танхимд/