Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 16 настай хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны гадна зогсоолоос автомашинаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

"Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж дохиолол суурилуулах, автомашин дотроо эд зүйл орхихгүй байх, хяналтын камертай болон харуул хамгаалалттай зогсоолд байрлуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос дөнгөж сая шүүхэд хүргүүлжээ
О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос дөнгөж сая шүүхэд хүргүүлжээ
 
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.