Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан давхраас үсэрсэн ээж, нярай хоёр хоёулаа амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

/2020.05.29/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, "Өргөө" кино театрын ард байрлах зургаан давхар орон сууцны барилгаас хүүхдээ тэвэрсэн эмэгтэй унасан харамсалтай хэрэг гарлаа. 

Тодруулбал, 2-3 сартай нярай хүүхдээ тэвэрсэн 30 орчим насны эмэгтэй зургаан давхрын цонхоор унажээ. Эмэгтэйг хүүхдийнх нь хамт Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь хоёулаа амиа алдсан байна. 

Хэргийн газарт цагдаагийн байгууллагаас үзлэг хийж байна. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Уг эмэгтэйг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, санамсаргүй унасан, амиа хорлохоор завдсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Оршин суугчдын хэлж байгаагаар энэ хэрэгт холбогдуулан хэргийн газраас  хоёр залууг баривчилсан байна. 

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

НЭМЭЛТ:

ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр 23:02 цагт өөрийн фейсбүүк хаягтаа "БГД-ийн 14 дүгээр хороо, 18-р байрны 6-р давхараас 37 настай эмэгтэй, хүүхдээ тэврэн өндрөөс унаж нас барсан хэргийн газарт Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна" хэмээн нийтэлжээ.

Трамп АНУ дахь хятад оюутнуудын визийг цуцалж магадгүй
Трамп АНУ дахь хятад оюутнуудын визийг цуцалж магадгүй
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна